Мэдээ, мэдээлэл
Буцах

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын залуучуудын ногоон наадмын бүтээн байгуулалттай танилцлаа

2020.09.23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.