Мэдээ, мэдээлэл
Буцах

Техник спортын төв & Technical Sports center бүрэн шинэчлэгдлээ

2020.04.24

Монгол Улс спортын түүхнээ анх удаагаа 22 төрөлтөд Green Games 2020 олон улсын залуучуудын наадмыг ирэх жил эх нутагтаа зохион байгуулах билээ. Наадмын хүрээнд улсын хэмжээнд хөл бөмбөгийн талбай, “Мөсөн өргөө”, Спорт цогцолборын ажлууд Буянт-Ухаагийн дэнжид сүндэрлэж эхэлсэн бол мөн 30 жилийн түүхтэй Техник спортын төвийг бүрэн шинэчлэх ажил хийгдэж дууссан.  


Шинэчлэлийн ажлыг Улаанбаатар спорт менежмент ХК компани санаачилж, хөрөнгө оруулалт татаж Southgobi sands LLC - Өмнийн Говийн Элс ХХК-ийн санхүүжилтээр 100 хувь гүйцэтгэлтэйгээр улсын комисст хүлээлгэн өглөө. 1980 онд Герман улсын “Спорт-Техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортын иж бүрэн цогцолбор төв байгуулагдаж ашиглалтад орсноор материаллаг баазтай болсон. Гэвч шинэчлэл засвар хийгдээгүй удаан явсан төвд тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин хязгаарлагдаж цаашлаад Монгол Улс олон улсын тэмцээн хүлээн авах боломжгүй байлаа. Засварлагдсан төв нь энгийн болон зэрэглэл өндөр өрөө, орчин үеийн саун душ, тамирчид байрлах өрөө, хоолны газар, ариун цэврийн өрөөнөөс гадна үндсэн танхимын дуу тусгаарлагч, цэвэр бохир усны шугам сүлжээг нийтэд нь сольж бүрэн шинэчлэлтийн ажил хийгдэж дууслаа.