Мэдээ, мэдээлэл
Буцах

Олон улсын залуучуудын ногоон наадам - Бүтээн байгуулалт

2020.02.03


Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажил нь 3 томоохон цогцолбороос бүрдэж байна.

1.Cпорт заалын бүтээн байгуулалт нь 2075 хүний үзэгчдийн суудалтай спорт заал, 200 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, 100 хүн нэг дор хичээллэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнесс заал, 100 хүний суудалтай хурлын заал, 15 өрөө бүхий 60 ортой тамирчдын зочид буудал, оффисын 8 өрөө, 22 автомашины гараж, 270 автомашины гадна ил зогсоолтой цогц барилга юм. Усан спортын ордон нь Дэлхийд шалгарсан, шилдэг агаарын эко технологи “DUOL” ХХК-д үйлдвэрлэгдэж байгаа ба 120х60 харьцаатай, 7200м2 талбайтай, 1200 хүний суудалтай байхаас гадна 28х15 хэмжээтэй сагсан бөмбөгийн заалтай байх юм.

2.УСАН БАССЕЙНЫ ТОНОГЛОЛ нь Олон улсын шаардлагад нийцсэн Тайвань улсын МАМ брендын 50м-ийн урт, 1,5м-ийн гүн, 10 эгнээ бүхий тоноглолтой байхаар төлөвлөж байна.

3.ОУ-ын хөл бөмбөгийн холбоо (FIFA)-оос Монголын хөл бөмбөгийн холбоонд олгосон санхүүжилтийн хүрээнд 109х74м хэмжээтэй хөл бөмбөгийн талбай нь бүрэн автомат усалгааны системээр тоноглогдсон, 109х74м хэмжээтэй 300 LUX хүчин чадалтай 4 гэрэлтүүлэгч буюу прожектортой байхаар төлөвлөсөн.