Мэдээ, мэдээлэл
Буцах

Азийн Олимпийн зөвлөлийн чуулганд танилцуулга хийлээ

2019.08.22

Монгол улс анх удаагаа НҮБ -ын дэмжлэгтэйгээр 'Олон улсын залуучуудын ногоон наадам'-ыг 9-р сарын 13-аас 20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон билээ. Үүний хүрээнд гүйцэтгэх хорооны төлөөллүүд Азийн олимпийн зөвлөлийн эв санааны нэгдлийн чуулганд оролцож танилцуулга хийж мэдээлэл, урилга хүргүүллээ. Арга хэмжээнд оролцож байсан өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчид ногоон наадам болон тогтвортой хөгжлийн зорилгуудын санаачлагыг сайшаан хүлээн авч зөвлөмж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.