Мэдээ, мэдээлэл
Буцах

МҮОХ болон Улаанбаатар спорт менежемент ХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2020.09.02

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд Монгол Улсад анхлан зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх оны 9 дүгээр сард Монгол Улсад болно. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох уг тэмцээн нь спортын 22 төрлөөр болох юм. Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Green Games 2020 наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: “Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” манай улсад зохион байгуулагдаж байгаад МҮОХ болон хувийн зүгээс нэн таатай хүлээн авч, хамтран ажиллахад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх. Тэр дундаа энэхүү наадмаар дамжуулж хүүхэд залууст хорт зуршлаас сэргийлэх, эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээх болон спортын шинэ ордон, хөлбөмбөгийн талбай, усан спортын төв, Мөсөн өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм. Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс ирэх онд зохион байгуулагдах “ Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.