Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.
Монгол улс анх удаагаа НҮБ -ын дэмжлэгтэйгээр ''Олон улсын залуучуудын ногоон наадам''-ыг 9-р сарын 13-аас 20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон билээ.