Мон-Алтиус Цагаанбаатар академи
Спорт клуб бүртгүүлэх
Мон-Алтиус Цагаанбаатар академи
БаталгаажсанТанилцуулга
Та хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг бол анхаарал хандуулдаг бол 1 минут зарцуулаад уншаад үзээрэй.
Яагаад молл дотор нээсэн бэ?
Давуу тал нь юу байх уу?
- Маш олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс байдаг, үйлчлүүлэгч олонтой, аюулгүй байдал, харуул хамгаалалт маш сайн.
Олон төрлийн мэргэжилтнүүд байна гэдэг нь хүүхдийг нийгэмшихэд маш том нөлөөлөл нь болдог.
- Хүүхдийн тасаг дотор нээж байгаа учраас обьект дотроосоо бүх үйлчилгээг гэр бүлээрээ авах боломжтой.
Ямар зан араншинтай хүүхдийг явуулвал зүгээр вэ?
Манай хүүхэд хэтэрхий даруухан, хэтэрхий хүлцэнгүй, хэт хөдөлгөөнтэй, маш их ууртай, зан характер муудаад ойлголцоход хэцүү байна ийм хүүхдээ хамрагдуулж болох уу?
- Мэдээж болно спортоор дамжуулж хүүхдэд эрүүл мэндийн боловсрол, сэтгэлзүйн боловсрол, бие бялдарын өв тэгш хөгжил, хоол шим тэжээлийн боловсрол олгох гэж мэргэжлийн баг ажиллаж байгаа учраас танай хүүхэд ямар ч зан араншинтай, жингийн илүүдэлтэй, жингийн дутагдалтай байх үүнд ямар ч хамаагүй, Бүр бусадтай ойлголцдоггүй, өөрийгөө найз нөхөддөө ойлгуулж чаддаггүй ч байж болно.
Манай академийн мэргэжилтнүүд хүүхэд бүртэй тулж ажиллах учраас, хүүхдээ даатгаад үзээрэй
Гэмтэл бэртэл аваад байвал яах вэ?
Ойрхон өвдөөд, дархлаа нь унах уу?
- Гэмтэл авах шалтгаан нь хүүхдийн ясны бүтцээс шалтгаалдаг.
Энэ нь багаасаа газтай ундаа уух элдэв янзын чихэр чипс гэх мэт буруу хооллолт зуршлаас болдог.
Тиймээс аль болох багаас нь хичээллүүлж эхлүүлэх нь буруу зуршлаас эрт салгана.
Үе хоорондыг холбосон маш олон нарийн хялгасан судсыг спорт тоглоом болон хөдөлгөөнт дасгалуудаар бэхжүүлж, ясыг төлжүүлэх дасгал хөдөлгөөнийг системтэйгээр хоол, шим тэжээлтэй хослуулан заах, зөв уналтын техникийг эзэмшүүлж мэх хийхэд шаардагдах булчинг зөв хөгжүүлэх гээд олон давуу талтай.
- Хүүхдийн болон, нөхөн үржихүйн эмч нар ажиллаж, үзлэг оношилгоог цаг тухай бүрт нь хийж, тохирох зөвлөгөө мэдээллээр хангах, гэмтэл бэртэлээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарыг тогтмол сургалтанд хамрагдуулна.
Манай хүүхэд дэлгэцийн хамааралтай байна. Бөхийн төрлийн спортоор хичээллэвэл хамаарал нь багасах уу?
- Багасна. Спортоор хичээллэх нь бусад буруу зуршилыг хаях шилдэг шалгарсан арга юм.
Нэмж хэлэхэд спортоор хичээллэдэг хүн хар тамхи, мөрийтэй тоглоом, архи, тамхинд донтохгүй байх магадлал 90% тай, донтсон ч түүнээсээ ангижирч чадах чадамж нь мөн 90 -ээс дээш хувьтай байдаг юм.
Ямар ямар багш нар багшлах вэ?
Мэдээж Жүдо бөхөө өөрөө заана. Мөн манай Академийн багш нар заана. Гадаад дотоодын тэмцээнд өөрөө хүүхдүүдээ аваад явдаг болохоор ямар нэгэн эрсдэл гардаггүй бөгөөд хүүхдүүдийн ур чадвар өдрөөс өдөрт өсөж байдаг.
Чөлөөт бөхийг: Монгол Улсын гавъяат тамирчин, Бөртэ чоно наадмын шилдэг дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр багш заана.
Жюү жицүгийн сургалтыг: Монголын Жюү жицүгийн холбоо, Монгол Улсын Багшийн Их сургуулийн JUMP хөтөлбөрийн гишүүн Энэбишийн Энх-Амгалан заах болно.
Үндэсний бөхийн сургалт явагдана.
Яагаад заавал олон төрлөөр нээж байгаа вэ?
Энэ нь маш олон давуу талтай. Мэдээж чөлөөт Жүдо Жюү Жицү хийж байгаа хүүхдүүд бусад цагаа сонгоод, үндэсний бөхийн сургалтандаа хамрагдах бүрэн боломжтой. Нэг спортоор дагнаад хажуугаар, Үндэсний бөхөө хослуулан хийвэл ирээдүйд том амжилтын эзэд болно.
Мэдээж системтэйгээр бэлтгэл сургуулилалтандаа хамрагдана.
Холбогдох мэдээлэл авах утас: 60606056, 93444444, 88885888, 98118111
Анхаарал хандуулсанд талархлаа: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар