БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ
“Улаанбаатар спорт менежмент” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268, 2019 оны 154, 376, 2020 оны 200, 2021 оны 147, 337 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар тогтоолоор анх байгуулагдсан.
“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор бүтэц орон тоог шинэчлэн баталж, нийтийн эрүүл мэнд, биеийн тамирын хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх олон улсын жишигт нийцсэн цогцолбор байгуулж, спорт менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийслэлийн өмчит хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.
АЛСЫН ХАРАА
Олон улсын жишигт нийцсэн тав тух, цэвэр орчин бүхий цогцолборт спортын бүх шатны үйчилгээ үзүүлэгч шилдэг менежменттэй байгууллага болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийтийн эрүүл мэнд, биеийн тамирын хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх олон улсын жишигт нийцсэн цогцолбор байгуулж, спорт менежментийн манлайлагч хамт олон байна.
ҮНЭТ ЗҮЙЛС
- · Урагшаа тэмүүлэгч
- · Бүхэнд хариуцлагатай
- · Санаачлагч сэтгэгч
- · Манлайлагч