Үйл ажиллагаа, зохион байгуулалтын алба: Компанийн үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль, тогтоомжийн эрх зүйн актад заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг хангах, компанийн удирдлагын шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах, захиргаа удирдлагаар хангах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох журам, стандартын мөрдлөг болгон ажилладаг. Мөн компанийн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, санхүү, татварын тайланг холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд тайлагнаж баталгаажуулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэх, зохион байгуулах болон спортын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, нийтийн биеийн тамирыг сурталчлах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Барилгын захиалагчийн ажлын алба: ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах спорт цогцолборыг ашиглалтад оруулж, биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх байгууламжийг бий болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.