Хангай клуб
Спорт клуб бүртгүүлэх
Хангай клуб
БаталгаажсанТанилцуулга
Бөхийн Хангай клуб 1997 оны 10-р сарын 5-ны өдөр нээлтээ хийж үүсгэн байгуулагдсан.
МУГД, Ардын багш С.Магсар, МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав, УБИС-ын Ректор, Х.Тогмид, МУГТ Д.Оюунболд нар санаачлагаар үүсгэн байгуулсан. Чөлөөт бөх, үндэсний бөх, жүдо гэсэн төрлүүдээр анх хичээллэж эхэлсэн.
Өсвөр үеийн чөлөөт бөхийн УАШТ-нд 7 удаа багаараа түрүүлсэн.
Залуучуудын УАШТ-нд 5 удаа багаараа түрүүлсэн.
Насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн.
Монголын бүх ард түмний спортын их наадамд 2-р байр эзэлж байсан.
Өсвөр үеийн Азийн тивийн анхны аварга Ц.Оюунболд , залуучуудын Ази тивийн аварга Д.Гомбодорж, Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн аварга Н.Отгонжаргал, оюутны Дэлхийн аварга Б.Батзориг, Д.Лхагвадорж, Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин, олимпын наадмын шагналт байрын эзэн Б.Батзориг, Н.Отгонжаргал гэх зэрэг шилдэг тамирчид төрөн гарсан.
Дасгалжуулагчаар МУГТ Д.Оюунболд 1997-2001 онд, туслах дасгалжуулагчаар Ц.Баярсайхан 1998 оноос одоог хүртэл клубийн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байна.