Magic-13 Jiu Jitsu Academy

Magic-13 Jiu Jitsu Academy

Баталгаажсан
Үзсэн тоо
20
Өнөөдөр: 1

Танилцуулга

ЖЮҮ-ЖИЦҮ гэж юу вэ?

Жюү-Жицү гэдэг нь японы Ju буюу уян дөлгөөн, Jitsu буюу урлаг гэсэн үгнээс үүсэлтэй “Уян хатны урлаг” юм. Анх Японд үүссэн бөгөөд Жюү- Жицүгээс Жүдогийн спорт үүссэн түүхтэй.

Японы алдарч жудоч Мицү Маэда 1915 онд Бразилд очиж, дэлхий нийтэд танил болоогүй уг спортыг түгээн дэлгэрүүлснээрээ Бразилын Жюү жицү (BJJ) хэмээн алдаршсан.

Бразилын Жюүжицү бол өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатомын мэдлэгийг ашиглан, хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм.

ЖЮҮЖИЦҮ-г дасгал сургуулилтаас илүүтэйгээр бие болон оюун ухааныг дасгалжуудаг хүний биеийн шатар гэж нэрлэдэг. Учир нь жюүжицүгийн биед үзүүлэх ашиг тус нь асар их бөгөөд мэх, арга техник нь маш сайн уламжлагдсан.

Жюүжицү нь даралтат суурилсан түлхэх, татах, атгах зэрэг динамик болон тэсрэх хөдөлгөөнийг хослуулсан хүч чадал, зүрхний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэхээс гадна турах, булчингын ачааллыг сайжруулдаг. Мөн хүн биеэ зөв  удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэцийн маш сайн дасгал болдог тул тархины фитнес ч гэж нэрлэдэг.

Олон төрлийн спорт дотроос Жюүжицү бүх насны хүмүүс хийх боломжтой, өөрөөсөө том биетэй хүчтэй өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалах,  чадвартай байхаар зохион бүтээгдсэн спорт юм.

Жюүжицүгийн спорт нь дэлxий даяар сүүлийн 30 гаруй жил хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өдгөө хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгт тооцогддог болоод байгаа болно. Мөн Олон улсын Жюү-жицү холбоо (JJIF) нь тус спортыг Олимпийн төрөлд оролцуулаx бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зорилтын хүрээнд жюү-жицү нь “Азийн Спортын иx Наадам”,  “Азийн элсний наадам”, “Дэлхийн тоглолт”, “Дэлхийн элсний наадам” зэрэг томооxон спорт наадам, тоглолтуудад хамрагдах болсон тул дэлхийд жюү-жицүгээр хичээллэгсэдийн тоо эрс нэмэгдэж байна.

Спортын төрлүүд

Жюү жицү

Үйл ажиллагааны төрлүүд

Спорт клуб
Авто зогсоол Дэвжээ Дасгалын төхөөрөмж Заал Мишок Талбай Толь Угсармал шал Хувцас солих өрөө

Зураг оруулаагүй байна.

Байршил

Цагийн хуваарь

Даваа 08:00 - 18:00
Мягмар 08:00 - 18:00
Лхагва 08:00 - 18:00
Пүрэв 08:00 - 18:00
Баасан 08:00 - 18:00
Бямба Амарна
Ням Амарна

Холбоо барих мэдээлэл

Хаяг
Улаан Хуаран, Өнөр бүл спорт заал
Баянзүрх
Утас

Сошиал сүлжээ