Prana Yoga Mongolia
Спорт клуб бүртгүүлэх
Prana Yoga Mongolia
БаталгаажсанТанилцуулга
Оюун санаанд үүссэн Удаан хугацааны стресс нь сэтгэцийн, сэтгэл хөдлөлийн олон сөрөг шинж тэмдэгүүдийг бий болгодог. Жишээ нь: сэтгэл түгшүүртэй айдастай байх, сэтгэл хямрал, уур уцаар, гомдол, уйтгар гуниг, айх цочих …
Үүнийг дагаад :
-Дархлаа сулрана
-Өвчин шаналал бий болно
-Зүрх хурдан цохилж чангарал үүснэ
-Ядаргаа болон нойргүйдлээс болж булчин зангирна
-Толгой өвдөх, толгой эргэх
-Цусны даралт өндөр байх
-Ходоод эсвэл хоол боловсруулах эрхтний асуудал үүсэх
Иогийн асана нь бие махбодын аливаа асуудлыг эрт илрүүлэн ихэнх тохиолдолд засаж залруулдаг байна. Мөн иогоор тогтмол хичээллэснээр ОЮУН САНАА-ны хувьд тайван тогтуун, уур уцааргүй, сэтгэл санаа амар амгалан, аз жаргалтай болдог. Бие болон оюун санаа нь бие биенийхээ илэрхийлэл учраас аль аль нь чангарал зангирлыг үүсгэнэ. Оюун санаа бүрийн зангилаанд тохирсон бие махбод, булчингийн зангилаа байдаг. Асана нь эдгээр чангарал зангилааг суллах бас нэг зорилготой. Сайтар сонгосон асана бүрдлийг амьсгалын дасгал, төвлөрөл, цэвэрлэгээ, нидра, бясалгалтай хослуулж хийснээр бие болон оюун санаанаас зангирал чангарлыг арилгана. Ингэснээр:
· Идэвхгүй байсан энергийн сувгуудыг нээж өгнө
· Бие хөнгөрч, тамир тэнхээ хүч чадлаар дүүрнэ
- Бүтээлч, баяр хөөртэй, тэнцвэртэй оюун санааг бий болгоно.
Спортын төрлүүд
Үйл ажиллагааны төрлүүд
Зураг оруулаагүй байна.