Zhoenix Table tennis club
Спорт клуб бүртгүүлэх
Zhoenix Table tennis club
БаталгаажсанТанилцуулга
Зиникс клубын танилцуулга Манай клуб нь 2024 оны 7-н сараас мэргэжлийн тамирчид бэлтгэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар анхлан дунд ахисан шатны гурван улсын аварга тэргүүтэй нийт 40 орчим тамирчидыг бэлтгэж байна. Мөн манай заал ширээний теннисний бүхий л стандартад нийцэхүйц тоног төхөөрөмж бүхий зориулалтын спорт байгууламжид үйл ажиллагаагаа явуулдаг болно. Хүүхдүүдийг 5-н наснаас эхлэн бүртгэдэг бөгөөд насанд хүрэгчдийн оройн анги ч мөн багтсан цогц сургалт явуулж байгаа билээ. Оройн 19:00-н цагаас 22:00 цаг хүртэл чөлөөт тоглолт хийх боломжтой. Тус клубыг ОУХМ Б.Должинзуу үүсгэн байгуулж дунд болоод ахисан шатны сургалтаа гардан явуулдаг ба анхан шатны сургалтыг туслах багш СДМ Б.Норовбанзад хариуцан ажиллаж байна. Тамирчдын нас хүйсэнд тохирсон тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагддаг бөгөөд манай клубын зүгээс гаргасан сүүлийн үеийн амжилтаас дурьдвал WTT-гээс зохион байгуулсан Казахстан улсын Алмати хотод олон улсын цуврал тэмцээнд 12 хүүхдийн бүрэлдхүүнтэй амжилттай оролцон Э.Аялгуу U-11 насны төрөл дэд байранд орж цомын эзэн болсон. Мөн 2024 оны идэрчүүдийн УАШ тэмцээнд байгууллагийн дүнгээр гутгаар байранд орсон.
Спортын төрлүүд
Үйл ажиллагааны төрлүүд
Зураг оруулаагүй байна.