Япон Улсад болж буй Азийн XX наадмын тэмцээний эхний өдөр Монголын тамирчдын салхийг хагалан хүрэл медалийг уралдааны дугуйн спортын тамирчин, ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүртлээ.
Тэрээр 8 км зайг 4 удаа тойрох цуваа гараатай уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд 18 орны тамирчдаас шалгарч 3 дугаар байрт орлоо.
С.Жамбалжамц нь Азийн наадмын чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж, сүүлээсээ хоёрдугаарт гараанаас гарч уралдан, Айчи мужийн Шинширо уулын хэсэгт орших засмал замын 32 км-ийн зайд доорх амжилтыг үзүүлэв.
Алт: Алексей Луценко 🇰🇿 41:24.05
Мөнгө: Имамура Шүнсүкэ 🇯🇵 42:58.04
Хүрэл: С.Жамбалжамц 🇲🇳 42:58.06