Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян 2026.09.27-ны өдөр албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгуулагдсан.
Тус аяны хүрээнд Нийслэлийн өмчит "Улаанбаатар Спорт Менежмент" ХК-ийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Инчон Мөрөөдлийн төгөл"-д 55 ширхэг хуш модыг хөрсөнд суулган, арчилгаа усалгаа хийлээ.