
МЭНДЧИЛГЭЭ
Манай хамт олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн спортын цогцолборыг бүтээн байгуулах их үйлсэд нэгдэн ажиллаж байна.
Бид зөвхөн барилга байгууламж босгох бус, харин нийгмийн хэрэгцээ, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих бодит хөрөнгө оруулалтыг хийж байгаа хэмээн үздэг. Энэхүү спортын цогцолборыг ашиглалтад оруулснаар хүүхэд залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд хүн бүрт нээлттэй, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчин бүрдэнэ.
Цаашид бид спорт менежментийн чиглэлээр манлайлагч хамт олон болон төлөвшиж, салбартаа шинэ жишиг тогтоох, Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү их үйлсийг хамтдаа бүтээлцэж буй түншүүд, дэмжигч байгууллагууд, иргэд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Бидний зорилго бол зөвхөн өнөөдрийн биш, харин маргаашийн эрүүл Монголын төлөө юм.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Э.Хулан