Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажил нь 3 томоохон цогцолбороос бүрдэж байна.
Спорт заалны бүтээн байгуулалт нь 2075 хүний үзэгчдийн суудалтай спорт заал, 200 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, 100 хүн нэг дор хичээллэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес заал, 100 хүний суудалтай хурлын заал, 15 өрөө бүхий 60 ортой тамирчдын зочид буудал, оффисын 8 өрөө, 22 автомашины дулаан граж, 270 автомашины гадна ил зогсоолтой цогц барилга юм.
Усан спортын ордон нь дэлхийд шалгарсан шилдэг агаарын эко технологи "Дуэлл" компанид үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 120:60 харьцаатай 7200м2 талбайтай, 1200 хүний суудалтай байхаас гадна 28:15 хэмжээтэй сагсан бөмбөгийн заалттай байх юм. Усан бассейны тоноглол нь олон улсын шаардлагад нийцсэн Тайвань улсын Ман брэндийн 50 метрийн урт, 1,5 метрийн гүн, 10 эгнээ бүхий тоноглолтой байхаар төлөвлөж байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооноос МХБХ-нд олгосон санхүүжилтийн хүрээнд 109:74мхэмжээтэй хөл бөмбөгийн талбай нь бүрэн автомат усалгааны системээр тоноглогдсон бөгөөд 109:74 хэмжээтэй 300 лакс хүчин чадалтай 4 гэрэлтүүлэгч буюу прожектортой байхаар төлөвлөн ажиллаж байна.