“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” ХК АЛБАН ХААГЧДАА ЭРДСИЙН ОНОШЛОГООНД БҮРЭН ХАМРУУЛЛАА

“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” ХК АЛБАН ХААГЧДАА ЭРДСИЙН ОНОШЛОГООНД БҮРЭН ХАМРУУЛЛАА

“Улаанбаатар Спорт Менежмент” ХК нь албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах болон эрүүл мэндийн соёлыг хэвшүүлэх зорилгын хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 17–18-ны өдрүүдэд ажилтнуудаа эрдсийн бүрэн оношлогоонд хамрууллаа.

Энэхүү оношлогоонд хамрагдсанаар ажилтнуудын эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлж, өөрийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Уг оношлогоог шим тэжээл судлаач Н.Ариунсанаа мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан хийж, хүний биед агуулагдах кальци, магни, кали, натри, төмөр, цайр, селен, иод, зэс зэрэг нийт 20 гаруй төрлийн эрдэс, бичил элементүүдийн хэмжээг тодорхойлж, тэдгээрийг хэвийн түвшинд хадгалах талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.

“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” ХК АЛБАН ХААГЧДАА ЭРДСИЙН ОНОШЛОГООНД БҮРЭН ХАМРУУЛЛАА
  • Хуваалцах: