ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЬЕ

ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЬЕ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн юм.
Тухайн үеэс олон улсад жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагдаж байна.
Тус аяныг Монгол улсад анх 1997 онд "Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв" санаачлан зохион байгуулж эхэлсэн.
Энэ жил "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор өрнөж буй аянд "Улаанбаатар Спорт Менежмент" ХК нэгдэж байна.
Хүн бүр хүчирхийллийн эсрэг нэгдэж, ёс зүйтэй цахим орчиныг төлөвшүүлье.
  • Хуваалцах: