“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Үйл ажиллагаа, зохион байгуулалтын албаны даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дотооддоо зохион байгуулж, нийт албан хаагчид хамрагдлаа.
Сургалтыг хяналт, шинжилгээ хариуцсан ажилтан Ц.Дунгармаа удирдан явуулж, албан хаагчдад, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад хөтлөгдөж дууссан өмнөх оны баримтыг хэрхэн эмхлэх, ангилан төрөлжүүлэх, хадгаламжийн нэгж үүсгэх, байгууллагын архивд хүлээлгэн өгөх талаарх мэдээллийг хүргэлээ.
Энэхүү сургалт нь “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” шинэчлэгдсэнтэй холбоотойгоор албан хаагчдад үйл ажиллагааны явцад үүссэн баримтаар хадгаламжийн нэгж үүсгэж, байгууллагын архивд хүлээлгэн өгөх талаар мэдээлэл өгч, тэднийг чадавхжуулахад оршино.
Албан хаагчид хадгаламжийн нэгж хэрхэн бүрдүүлэх талаар мэдлэгтэй болсноор бүрэн, зөв бүрдэлтэй архивын баримтаар байгууллагын архивыг баяжуулах ач холбогдолтой юм.