Нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт Менежмент” ХК нь 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, баримт бичгийн стандарт болон архивын баримт бүрдүүлэлттэй холбоотой арга зүйн сургалтыг ажлын байран дээрээ зохион байгуулж, нийт ажилтнуудыг бүрэн хамруулав.

Тус сургалтыг Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Наранцацралт лекц, кэйс судалгаа, хэлэлцүүлэг, асуулт хариултын арга барилаар дараах сэдвүүдийн хүрээнд явууллаа. Үүнд:
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж
Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх
Архивын баримт бүрдүүлэх, данс, бүртгэл хөтлөх
Сургалтын үр дүнд байгууллагын ажилтан, албан хаагчид архивын баримт бүрдүүлэлт, бүртгэл хөтлөлтийн талаар мэдлэгээ дээшлүүлэв.