“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

      Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсгийг тус тус үндэслэн “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Иймд доорх шаардлагыг хангасан Улаанбаатар спорт менежмент ХК-ийн ТУЗ-ын Хараат бус гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд дараах материалын хамт албан хүсэлтээ 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

1. Албан хүсэлт; 

2. Иргэний үнэмлэхийн хуулбар; 

3. Төрийн албан хаагчийн анкет; 

4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар (гадаадад их, дээд 

сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт); 

5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг; 

6. Оршин суугаа газрын тодорхойлолт; 

7. Ажилласан жил тооцох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; 

8. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт 

9. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа; 

10. Банк санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа; 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

1. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш, нийслэлийн ямар нэг байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаггүй; 

2. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь улс төрийн аль нэг намын удирдах дээд байгууллагын гишүүн биш; 

3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй; 

4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй; (Тайлбар: Бизнесийн холбоо гэдгийг нэр дэвшигч өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь Компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 0.01 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцэл хийснийг ойлгоно) 

5. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш; 

6. Компани болон нийслэлийн өмчит болон өмч давамгайлсан компанид сүүлийн 3 (гурав) жилийн хугацаанд эрх бүхий албан тушаал хашиж 

байгаагүй; 

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны А блок байр, 3 давхарт 303 тоот өрөөнд битүүмжилсэн дугтуйтай хүлээн авна. Биечлэн ирэх боломжгүй иргэд gbatjargal6@gmail.com цахим хаягаар PDF хэлбэрээр ирүүлж болно. 

 

АНХААРАХ ЗҮЙЛС: 

1. Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн овог нэр, оршин суух, хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ. 

2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй. 

3. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй. 

4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барина. 

Нэмэлт мэдээллийг 11324732 дугаарын утаснаас авна уу. Зөвхөн нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулсан нэр дэвшигчидтэй эргэж холбоо барина. 

 

УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

  • Хуваалцах: