Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын албаны даргын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын харилцаа, хандлагын тухай сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, нийт 15 албан хаагч хамрагдав.
Тус сургалтаар албан хаагчдад харилцааны мөн чанар, тактик, бусадтай харилцах эв дүй мөн төрийн үйлчилгээ,түүний шалгуур үзүүлэлт, хоорондын уялдаа холбооны талаар мэдлэгийг олгож, байгууллагын харилцааны соёлыг ахиулж, эерэг дадал төлөвшүүлэхэд түлхэц болж байна.
Уг сургалтыг сургагч, багш Ш.Жаргалсайхан удирдаж явуулсан бөгөөд асуулт, хариулт, чөлөөт ярилцлага, дасгал ажил зэрэг арга хэлбэрээр явуулж, оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, албан хаагчдын харилцаа хандлагад эерэг нөлөөлөл үзүүллээ.
Санал, сэтгэгдлүүд