"УЛААНБААТАР МАРАФОН"

"УЛААНБААТАР МАРАФОН"

2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан, Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой олон улсын хэмжээний уламжлалт томоохон арга хэмжээ болох “Улаанбаатар марафон”-ы 5 км-ийн төрөлд Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн албан хаагчид амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээнд хамт олон идэвх санаачилгатайгаар оролцож, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорихын зэрэгцээ эв нэгдэл, багаар ажиллах чадвараа улам бэхжүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Мөн байгууллагын ажилтнууд харилцан бие биенээ дэмжиж, спортлог, эерэг хандлагыг түгээн оролцсоноор нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, иргэдийг эрүүл мэнддээ анхаарахыг уриалах үйлсэд бодит хувь нэмэр оруулав.

"УЛААНБААТАР МАРАФОН" "УЛААНБААТАР МАРАФОН"
  • Хуваалцах: