Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдийн баясгалан” ТББ-н хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудад рафа бочи, го даамын тэмцээн, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан хүүхэд хөгжлийн төвийн багш, хүүхдүүдэд Монгол улсад хөгжиж байгаа Го даам оюуны спортын төрлийг таниулсан бөгөөд энэ нь төвлөрөл, хөдөлгөөний мэдрэмжийг хөгжүүлэх, стратеги төлөвлөлт хийх чадварыг сайжруулах зэрэг олон талыг ач холбогдолтой арга хэмжээ болов.
Уг сургалтыг “Монголын Хүүхэд Залуучуудын Го Даамын Холбоо” ТББ-н сургагч багш, холбооны ерөнхийлөгч Ц.Хантанбаатар удирдан явуулсан бөгөөд дүрмийн онол, практик, асуулт, хариулт зэрэг арга хэлбэрээр явуулсан нь оролцогч багш, хүүхдүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэв. Тус төвийн хүүхдүүдэд холбооны зүгээс бэлэг дурсгалын зүйл гардуулж, 1 хүүхдийг жилийн хугацаанд Го даамын сургалтад үнэ төлбөргүй сургах эрхийн бичиг гардуулсан. Сургалт зорилгодоо хүрч, амжилттай зохион байгуулагдав.
Харин рафа бочигийн холбооны тэргүүн Б.Ганболд тус төвийн хүүхдүүдийн дунд мини тэмцээн зохион байгуулж медаль, өргөмжлөл, гарын бэлэг гардуулан өгөхийн зэрэгцээ тус холбоодын зүгээс тэдэнд го даам, рафа бочигийн спортын хэрэгсэл дурсгав.