COP17: Бэлтгэл 90 хувьтай, Монгол Улс 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлэв

COP17: Бэлтгэл 90 хувьтай, Монгол Улс 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлэв

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотод болно. Хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд түр байгууламжийн угсралтыг Францын GL Events Live компани, туслан гүйцэтгэгчээр НБИК, LIRI групп ажиллан гүйцэтгэлээ.

    Хурлын хүрээнд наймдугаар сарын 20–22-нд "Хотуудын дарга нарын чуулга уулзалт" болж, дэлхийн томоохон болон хөгжиж буй хотуудын төлөөлөл оролцоно.

    Монгол Улс "Газар–Ус–Мод" санаачилгын хүрээнд 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

COP17-ыг зохион байгуулснаар:

Монгол Улсын олон улсын нэр хүнд, гадаад бодлогын байр суурь бэхжинэ.

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр шинэ төсөл, хамтын ажиллагаа өргөжинө.

Бизнесийн аялал жуулчлалыг дэмжиж, зочид буудал, тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн бодит үр өгөөж авчирна.

Гадаадын төлөөлөгчид бүх зардлаа өөрсдөө хариуцах тул дотоодын бизнес эрхлэгчдэд шинэ боломж бүрдэнэ.

  • Хуваалцах: