Манай оронд зохион байгуулагдсан 13 дахь удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд манай компани дэмжлэг үзүүлж ажиллав. Монгол Улсын Үндэсний шигшээ баг тус тэмцээний түүхэнд анх удаа хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт гаргалаа.
Түүхэн амжилтыг бүтээсэн Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA болон Монгол Улсын шигшээ багт баярыг хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.