Сул ажлын байрны зар

Сул ажлын байрны зар

Хүний нөөцийн менежер

 

Ажлын байрны чиг үүрэг: Компанийн тухай хууль, дүрэм болон холбогдох хууль тогтоомжид заасан үндсэн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн актад нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах, хүний нөөцийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, хамт олны нэгдмэл соёл болон үр бүтээлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг албаны даргын өмнө хариуцна.

1.Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах;

2. Компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, нөөц бүрдүүлэх,  тухайн ажлын байранд тохирох хүнийг сонгон шалгаруулж, хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангах;

3.Компанийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, сургалтад хамруулж мэргэшүүлэх;

4.Ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлс, шагнал урамшуулал, мотивацийн асуудлыг зохистой, үр дүнтэй  байлгах;

5.Хамт олны нэгдмэл соёл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

6.Хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, ажилтнуудын хувийн хэрэг хөтлөлтийг зөв зохистой зохион байгуулах;

7. Албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилд хяналт тавих, үнэлэх, үр дүнг тооцон ажиллах;

8. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, хариуцсан ажлын чиглэлээр мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, санал санаачилгатай, үр бүтээлтэй ажиллах;

 

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй6

 

Мэргэжил: Хүний нөөцийн менежмент /041304/

Эрх зүйч /042101/

Бизнесийн удирдлага /041301/

Эдийн засагч-менежер /0343411/

Хүний нөөц, архив бичииг хэрэг /...................../

 

Мэргэшил: Төрийн захиргаа, хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн

 

Туршлага: 3-аас дээш жил

  • Хуваалцах:

Санал, сэтгэгдлүүд

Санал, сэтгэгдэл бичих

Хайлт